m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 05:49
147
ХӨСҮТ-д дуслын шингэн бэлэглэсэн байна

Манай улсад улаанбурхан өвчний дэгдэлт өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй өндөр хэмжээнд хүрээд буй. Өнгөрсөн долоо хоногийн тоон мэдээгээр ХӨСҮТ-д 326 өвчтэн хандсаны 237 буюу 2.6 хувь нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 43 буюу 18 хувь нь хэвтэж, 172 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 328 өвчтөн эмчлүүлж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.

10 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нэрийн дуслын шингэнийг ХӨСҮТ-д бэлэглэжээ

Тус эмнэлэгийн хүрэлцээ муу байгааг харгалзан үзэж хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагууд хандивын аян өрнүүлсээр байна. Үүний нэг жишээ нь “Энхийн шүүдэр” ХХК-иас өөрийн үйлдвэрлэж буй тус бүр сая төгрөг, нийт 10 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нэрийн дуслын шингэнийг ХӨСҮТ-д бэлэглэжээ.