m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 06:16
90
32 хүн эклерэнд хорджээ

Өнгөрсөн ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд “Эклер” идсэний улмаас хордлого авсан 32 хүн хандсан байна. Тэдгээр хүмүүсээс шинжилгээ авахад хоолны хордлогот халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрчээ. Өнөөдрийн байдлаар дээрх хүмүүсийн 17 нь хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гурван хүний биеийн байдал хүндхэн байгаа аж.

“Эклер” идсэний улмаас хордлого авсан 32 хүн хандсан байна

ЭМСЯ, ХӨСҮТ-өөс мэдээллэснээр, "Ньюсвийтфүүдс" ХХК-нд үйлдвэрлэсэн “Эклер”-ийг худалдан авч идсэн бүх өвчтөнд халуурах, дотор муухайрах, хар ногоон өнгөтэй усархагаар суулгах шинж тэмдэг илэрчээ. Иймд ХӨСҮТ болон НМХГ, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран ажиллаж судалгааг үргэлжлүүлж буй юм байна.