m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 06:42
395
Мишээл экспо, Драгон төвд "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв" ажиллаж эхэллээ

Нийслэлийн үйлчилгээний төвийн нэгдүгээр салбараар /Дүнжингарав худалдааны төв дэх/ өдөрт 2400 гаруй иргэд үйлчлүүлж байгаа бөгөөд уг ачааллыг багасгаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Драгон, Мишээл экспо төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2, 3 дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэллээ.
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

  • 1558 м2 талбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө/Server room/
  • Кафе /Coffee shop/
  • Цайны газар/ Fast food/
  • Шударга худалдааны цэг /Fair trade center/
  • Хяналтын камерын өрөө/Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлнэ

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үйл ажиллагааны явцад газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг тус төвд төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээ болгох зорилгоор ажиллаж байна. Албан ёсны нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 04-ний өдөр болно.


Харин Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл барилгын Их дэлгүүр”-ийн баруун жигүүрийн талбайд байрлах “Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв” нь

  • 1336 м2 талбайтай
  • Үйлчилгээний танхим /Main service hall/
  • Өөртөө үйлчлэх танхим /Self service hall/
  • Албан хаагчдын контор /Back office/
  • Хурлын өрөө /Conference room/
  • Банк /Bank/
  • Ёслол хүндэтгэлийн тайз
  • Серверийн өрөө /Server room/
  • Хяналтын камерын өрөө /Monitoring room/
  • Нотариат
  • Үйлчилгээний мэдээлэл, санал хүсэлтийн хэсэг
  • Хүлээлгийн хэсэг зэрэг танхимуудтай.

Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор зорьж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Мишээл экспо төв Мишээл барилгын их дэлгүүрийг ашиглалтад оруулна. Албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны тавдугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.