m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 07:02
61
Истанбул хотын төлөөлөгчийн газар нээхээр тохиролцлоо

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбаш тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 24-26-ны  өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Улаанбаатар болон Истанбул хотуудын хоорондын харилцааг өргөжүүлэх, ах дүү хотуудын харилцаа тогтоох, харилцан туршлага солилцох зорилгоор хотууд хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар  өнөөдөр санамж бичиг үзэглэлээ.Санамж бичигт “Монгол наадам” цогцолборт хөрөнгө оруулж хамтран ажиллах,  хот төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт болон Турк орон сууцны хороолол байгуулах, чиглэлээр хамтран ажиллах, барилгын материал үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, инженер, дэд бүтцийн салбарт хэд хэдэн чиглэлээр  хамтран ажиллахаар тусгасан байна.

 Харилцан төлөөлөгчийн газрыг нээж  худалдааны болон соёлын төвүүд байгуулна
 

Мөн  мах махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг боловсруулах технологийг нэвтрүүлж, цаашид харилцан бүтээгдэхүүн ханган нийлүүлэх талаар туршлага солилцох, Туркийн жишиг дунд үйлдвэрлэлийн хотхон бий болгох, технологи нэвтрүүлэхэд, аялал жуулчлалд хөрөнгө оруулахад дэмжлэг үзүүлэхэд  онцгойлон анхаарал хандуулж хамтран ажиллахаар тохиролцов.

Түүнчлэн санамж бичгийн хүрээнд энэ ондоо багтаан хотууд харилцан төлөөлөгчийн газрыг нээж  худалдааны болон соёлын төвүүд байгуулах ажлыг эхлүүлэх бөгөөд санамж бичигт тусгасан төслүүдийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх зорилгоор тус бүртээ ажлын хэсэг байгуулах юм байна.