m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 07:20
275
Увсад гүүр нуржээ

Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр нуран унажээ. Тодруулбал, тус аймагт бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүчтэй бороо орсноор гүүр нурсан гэж нутгийн иргэд хэлж байна. Гүүр нурах үед машин явж таараагүй тул хүн, амьтны амь эрсдээгүй ч Тэс сумынхан хөл хоригдож, тэмцээнд явах байсан жүдочид гэртээ үлдэхээр болж байгаа аж.

Хүчтэй борооны үеэр гүүр нурсан гэж нутгийн иргэд хэлж байна