m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 08:24
76
Д.Дорлигжав Засгийн газрын хуралдааныг орхин гарчээ

Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцэхийг олон нийт анхааралтай харж байна.

Учир нь ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь огцруулах хүсэлтийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав илгээж, түүнийг нь хэлэлцэх ёстой гэсэн хүлээлт байгаа юм. Өмнөх хурлаар хэлэлцэх байсан ч түр хойшлуулсан.

Харин өнөөдөр 16.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч шаардлагагүй гэж үзжээ

 

Харин өнөөдөр 16.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч шаардлагагүй гэж үзжээ. Тиймээс Хууль зүйн сайд Д.Дорлигжав Засгийн газрын хуралдааныг орхин гарсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. АН-ын гишүүд дотроо талцаж,  Р.Чингисийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй, огцруулна гэсэн яриа газар авч бөөн асуудал дагуулаад байгаа аж. Хэрхэхийг цаг хугацаа харуулах бололтой.