m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 09:03
93
Өнөөдрийн онцлох үйл явдал

Д.Дорлигжав Засгийн газрын хуралдааныг орхин гарчээ

ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь огцруулах хүсэлтийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав илгээж, түүнийг нь хэлэлцэх ёстой гэсэн хүлээлт байгаа юм. Өмнөх хурлаар хэлэлцэх байсан ч түр хойшлуулсан. Харин өнөөдөр 16.00 цагт эхэлсэн Засгийн газрын хуралдаанаар огцруулах эсэхийг хэлэлцэх байсан ч шаардлагагүй гэж үзжээ. 

М.Зоригт: Тус гүүрийн баталгаат засварын хугацаа дууссан

Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр орсон хүчтэй борооны үеэр гүүр нурсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү нурсан гүүрийг хэн хариуцаж, засварлах вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. 

Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр бямба гаригт буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр орсон хүчтэй борооны үеэр гүүр нурсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл энэхүү нурсан гүүрийг хэн хариуцаж, засварлах вэ гэдэг асуудал урган гарч ирнэ.Харин энэ асуултанд "Гүрийн барилгын ажлыг гүйцэтгэгч компани 2012 оны наймдугаар сарын 30-ны өдрийн дотор гэрээт хугацаандаа дуусгаж, 2012 оны есдүгээр сарын 22-ны өдөр улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Одоогоор тус гүүрийн баталгаат засварын хугацаа дууссан байна" гэж  Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. 

ASEP-ын зочид бэсрэг наадам үзжээ

Ази, Европын хууль тогтоох байгууллагын болоод олон улсын байгууллагуудын төлөөлөгчид өнгөрсөн Бямба гарагт Монголын уламжлалт наадгай, зан заншил, соёл урлаг, нүүдэлчин ахуйтай танилцав​.

ХӨСҮТ-д дуслын шингэн бэлэглэсэн байна

“Энхийн шүүдэр” ХХК-иас өөрийн үйлдвэрлэж буй тус бүр сая төгрөг, нийт 10 сая төгрөгийн үнэ бүхий хоёр нэрийн дуслын шингэнийг ХӨСҮТ-д бэлэглэжээ.

Нисдэг камераар эргүүл хийж эхэлжээ

Нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр биетийг дагаж нисэх саадыг тойрох чадвартай “DJI Phantom 4” маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг СХД-ын нутаг дэвсгэрт агаарын хөдөлгөөнт эргүүлийн зорилгоор ашиглаж эхэлжээ.

МУГЖ Э.Амартүвшин ирэх сард тоглолтоо хийнэ

УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийнэ. Түүний тоглолтод тус театрын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцохоос гадна Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна.