m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.25 21:59
70
Улаанбаатарт 16 хэм дулаан

 

Малчид, ард иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр дулаахан хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн  баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 градус, говийн  бүс нутгаар 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна