m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 01:28
82
Өнөөдөр болох үйл явдал

09.30 цагт:  Блю скай цамхагийн Даймонд танхимд АСЕМ-ын 11 дүгээр дээд хэмжээний уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд үйл ажиллагаагаа эрхэлж буй түнш зочид буудлуудын ажилтнуудын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт болно. Утас: 88008075


11.00 цагт: Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно. Хуралдаанаар Нийслэлийн Үйлчилгээний төвийн нэгдүгээр улирлын ажлын тайлан, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байрлуулах журмын хэрэгжилт, Богино хугацаат үнэт цаас гаргах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.  Утас: 91040607


11.00 цагт: МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордны Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит танхимд болно.

 


11.00 цагт:  Хэвлэлийн Хүрээлэнд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг нэрлэх арга хэмжээ болно. Утас: 70109090, 99107440


11.30 цагт: МҮЭХ,  Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын зарим конвенцийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан кампанит ажил эхлүүлсэн талаарх мэдээллийг өгнө. Арга хэмжээ МҮЭХ-ны байранд болно. Утас:99027019


11.30 цагт:  “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин "Монгол ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: Монголын үндэсний супер лигийн аваргын цувралын өмнөх хэвлэлийн бага хурал "Шонхор Таур"-ын 12 давхарт болно. Утас. 88081047 88023710


12.00 цагт: Иргэдийн ундны усыг цэвэршүүлэх нэрээр монголчуудын эрүүл мэндэд заналхийлсэн бизнес хэрхэн цэцэглэж байгаа талаар “Монголын эрдэст ус, технологи хөгжил” компани, Эрдэмтдийн зөвлөл хамтран "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.30 цагт: “Херо энтертайнмент”-аас алдагдсан бичлэгтэй холбоотой асуудлаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Эрүүгийг хуулийн Шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн "эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхөж байна. Шударга ёс мөн үү" уриан дор эмнэлэгийн ажилчдын  тайван жагсаал  Чингисийн талбайд болно. Утас 96004079


15.00 цагт: УИХ-ын сонгуульд орох улс төрийн намууд, эвсэл бие даагчдын мөрийн хөтөлбөрт Эрүүл Мэндийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүдийн зүгээс нотолгоон дээр суурилсан эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Эрүүл мэндийн бодлого үйл ажиллагааны чиглэл хэлэлцүүлэг  "Нээлттэй нийгэм" хүрээлэнд зохион байгуулагдана.


17.00 цагт: Хүннү Молл дахь "Гамма" галерейд  Баримтат гэрэл зургийн "Ц.Батзориг" сангаас жил бүр зохион байгуулдаг “Шинэ бүтээл - Хүмүүс 5” уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 96093773