m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 01:35
113
Нийслэл өмчөө тоолно

Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/298 дугаар захирамжийн дагуу нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж байна. Тооллогын комисс нь нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг дүүрэг тус бүрт 2016 оны тавдугаар сарын 1-ний дотор байгуулах юм.

Нийслэлийн тооллогын комиссыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдана

Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг Сангийн сайдын 2016 оны 126 тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын маягтыг ашиглах зааврын дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон зохион байгуулж, дүнг 2016 оны зургаадугаар сарын 30-ны дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулан баталгаажуулна. Нийслэлийн тооллогын комиссыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдана.