m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 01:52
65
Зам хаана

Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их монгол улсын гудамж дахь автозамын хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ны 23:00 цагаас тавдугаар сарын 01-ны 23:00 цаг хүртэл хязгаарлалт хийх аж. Энэ хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт дөрвөн чиглэл буюу Ч:10 "Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо", Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол", Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3", Ч:44 "Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв" чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна.

Их монгол улсын гудамж дахь автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана

Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ.