m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 02:07
95
Эквадорт 150 сая ам.долларын зээл олгоно

Эквадорт 7.8 магнитудын газар хөдөлснөөс хойш долоо хоногийн дараа амь үрэгдэгсдийн тоо 646 болж нэмэгдсэн бөгөөд 12 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ. Жуулчдын ихээр зорьдог далайн эргийн орчимд газар хөдөлснөөс Их Британи, Ирланд, Канад, Колумб, Куба, Доминакан улсын иргэд амь үрэгдсэн юм.Аймшигт газар хөдлөлтийн дараа Эквадорын ерөнхийлөгч Рафаэл Корреа  найм хоногийн гашуудал зарласан байна.

Эквадор улсын аврах ажиллагаанд туслахаар дэлхийн 27 орон аврагчдаа илгээсэн аж

Газар хөдлөлтийн гамшигт өртсөн Эквадор улсын аврах ажиллагаанд туслахаар дэлхийн 27 орон аврагчдаа илгээсэн аж. Өнгөрсөн долоо хоногт аврагчид 113 хүнийг нуранги дороос эсэн мэнд аварч гаргасан байна. Гэвч дахиад 130 хүн сураггүй байгаа аж.

Сүүлийн 60 жилд болоогүй хүчтэй газар хөдлөлтөд Эквадорын эргийн хотууд сүйдэж олон мянган хүн орох оронгүй болсон юм. Эквадорын засгийн газраас гамшгийн дараах бүтээн байгуулалтад гурван тэрбум ам.доллар шаардагдахыг тооцоолжээ. Дэлхийн банкнаас Эквадорт 150 сая ам.долларын зээл олгохоор болсон байна.