m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 03:56
102
П.Анужин: Энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн продюсер, санаачлагч, хөтлөгч П.Анужин өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна

Хэвлэлийн хурлаар тус нэвтрүүлгийн тусгай дугаарт бэлтгэсэн “нууц” дүрс бичлэг алдагдсан талаараа ярилаа. Тодруулбал энэ оны нэгдүгээр сард “Hero entertainment” студиэс “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн дүрс бичлэг алдагдсан. Энэ үеэр “Hero Entertainment”-ын захирал, найруулагч Б.Баатар “Энэ бол зохион байгуулалттай бүлгийн хийсэн үйл ажиллагаа. Бичлэгийн хулгай” байсан гэж олон түмэнд албан ёсоор мэдэгдсэн.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд монголын цагдаагийн байгуллага энэ хэргийг шалгаж цөөн хоногийн өмнө  эцсийн дүгнэлтээ гаргасан байна. Энэ мэдэгдэл дээр үндэслэн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байгаа юм гэдгийг би та бүхэнд онцлон дурдахыг хүсч байна. Цагдаагийн байгууллагын гаргасан энэ мэдэгдэлд ямар нэгэн гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болж цагдаагийн байгууллага дүгнэлтээ гаргасан.

Цагдаагийн байгууллагын гаргасан энэ мэдэгдэлд ямар нэгэн гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болсон

Ийм учраас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлэх болсноо энэ хэвлэлийн хурлаар мэдэгдье гэж бодож байна. Санаачлагч гэдэг энэ үг нь Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль дээр үндэслэгдэн хэлэгдэж байгаа нэршил юм. Та бүхэнд хэрэгтэй болов уу гэж бодож Монгол Улсын Оюуны  өмчийн хуулиар баталгаажсан энэ бичгийг авчирсан. Үүнийг нотариатаар баталгаажуулсан байгаа. Зөвхөн хувь хүнийхээ хувьд нэвтрүүлгийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж байгаа биш.  Энэ алхам маань өөрөө Монгол Улсын цагдаагийн газрын эцсийн дүгнэлт, шийдвэр дээр үндэслэгдэн мөн Монгол Улсын Оюуны өмчийн хуулин дээр үндэслэгдэн хийгдэж байгаа хэвлэлийн бага хурал гэдгийг та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна.

Тэгэхээр бид анх энэ нэвтрүүлгийг бүтээхдээ сайхан түүхийг бичье, сайхан хүмүүсийг түүхийг мөнхөлье гэсэн зорилготой байсан учраас энэ нэвтрүүлгийн анхны гэгээн зорилгыг алдагдуулахгүйн үүднээс нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна гэдгээ дахин хэлмээр байна гэсэн юм. Харин энэ мэдээллийн дараа Херо энтертайментийн уран бүтээлчид мэдээлэл хийсэн. Энэ талаар удахгүй мэдээлэх болно.