m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 04:48
98
154 эклэрийг хураан авчээ

Энэ сарын 25-ны өдрийн 16.00 цагийн үед “Нью свийт фүүдс” ХХК-ийн "Эклер" нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 45 хүн хоолны хордлого авч эмнэлэгт ханджээ. Тэдний 27 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ны өдөр Нью свийт фүүдс” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүлжээ.

154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авсан байна

Хүнсний сүлжээнд нийлүүлэгдсэн эклерийг яаралтай татан авах ажил хийгдэж, нийт 154 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авсан байна. Тиймээс “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.