m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 05:26
186
Б.Батзориг: Бичлэг алдагдсанаас хойш бид 10 гаруй дугаар бичсэн, цаашид ч үргэлжлүүлнэ

Өнөөдөр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хэвлэлийн хурал хийж, тус нэвтрүүлгийн санаачлагч үүсгэн байгуулагчийн хувьд нэвтрүүлгээ түр зогсоож байгаагаа мэдэгдсэн. Харин түүний дараа "Hero Entertainment" студийн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ "Монгол ньюс" мэдээллийн төвд ирж, хэвлэлийн хурал хийсэн юм.

"Hero Entertainment"-ийн ерөнхий редактор Б.Батзориг

-Манай хамт олон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. Энэ хэрэг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр болсон. Нэвтрүүлгийн бичлэг алдагдсан даруйд бид Оюуны өмчийн газарт мэдэгдсэн. Харин тус газраас энэхүү нэвтрүүлгээ өөрсдийн оюуны өмч гэдгээ батал гэсэн. Ингээд холбогдох баримтуудыг өгсөн боловч ”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг "Hero Entertainment"-ийн оюуны өмч гэдгийг нотлох хууль зүйн үндэслэл алга гэх албан бичиг хүргүүлсэн юм. Тиймээс бид цагдаад албан ёсоор хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг шалгаж "Hero Entertainment"-ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон байгаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Тиймээс прокурорын шийдвэр хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна. 

Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан

Мөн хөтлөгч П.Анужин болон найруулагч Б.Баатар нарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оюуны өмчийн эрх нь байдаг. Уг нэвтрүүлгийг монголчуудын түүхэнд гавьяатай хүмүүсийг мөнхлөх, соён гэгээрүүлэх үүднээс хийж эхэлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийнэ. Бичлэг алдагдсан гэх асуудлаас хойш бид 10 гаруй дугаар бичсэн. Мөн үргэлжлүүлэн “Дэлхийн монголчууд” нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзана гэсэн юм.

Хөтлөгч П.Анужин болон найруулагч Б.Баатар нарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн оюуны өмчийн эрх нь байдаг

П.Анужин нэвтрүүлгийн дүрс алдагдсанаас хойш хөтлөөгүй бөгөөд түүнээс хойш 10 гаруй нэвтрүүлгийг тус багийнхан хийж бэлдсэн байна.