m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 05:32
122
Амараагийн "Би юу хийчихэв ээ"-г МАН-ынхан захиалсан гэв

“Херо энтертаймэнт”-ынхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр "Hero Entertainment" -ийн графикч Ц.Мөнх-Очир хэлэхдээ "Жүжигчин Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн. МАН-тай гэрээ хийж, мөнгө хөлсөө тохиролцоод, тэр рекламыг хийсэн байгаа. Энэ асуудал Х.Баттулга гишүүнтэй ямар ч холбоогүй. Бид өөрсдийн гэсэн үзэл бодолтой хүмүүс шүү” хэмээсэн юм.

Жүжигчин Амараагийн бичлэгийг МАН-ын захиалгаар манай студи хийсэн

Тэгвэл энэ асуудлаар МАН-ын Бага хурлын гишүүн Г.Ганбаяраас тодруулахад “Манай намын зүгээс ямар ч захиалга өгөөгүй. Херогийнхон өнөөдөр мэдээлэл хийсэн юм шиг байна. Сая над руу энэ асуудлаар таван сэтгүүлч холбогдлоо” гэсэн юм.