m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 06:32
64
АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлж байна

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам (БОНХАЖЯ), “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгээс хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлэх сургалт өнөөдөр эхэллээ.

Уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён нар оролцов.

АСЕМ-ын түнш зочид буудлуудын 150 гаруй менежер хамрагдана

Энэ удаагийн сургалтад АСЕМ-ын түнш зочид буудлуудын 150 гаруй менежер хамрагдаж, олон улсын хурал зохион байгуулах аргазүй, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх зохион байгуулалтад суралцаж, мэдлэгэ туршлагаа нэмэгдүүлэх аж.

Сургалтыг БНСУ-ын зочлох үйлчилгээний мэргэшсэн таван багш удирдан явуулж байгаа бөгөөд сургалт дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжилнэ.