m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 08:39
127
Зээлийн батлан даалтын сан гадаад харилцаагаа өргөжүүллээ

Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань болон Бүгд Найрамдах Солонгос улсын Зээлийн батлан даалтын сангуудын холбооны гүйцэтгэх захирал Kim Soon Chul нар харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.Зээлийн батлан даалтын сан нь Банк санхүүгийн байгуулллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргадаг ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Одоогийн байдлаар Зээлийн батлан даалтын сан нь 75.9 тэрбум төгрөгийн зээлд 35.01 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаснаар 1441 ажлын байр нэмэгдсэн байна.

Зээлийн батлан даалтын сан нь 75.9 тэрбум төгрөгийн зээлд 35.01 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаснаар 1441 ажлын байр нэмэгдсэн

Солонгосын Зээлийн батлан даалтын сангуудын холбоо KOREG(Korean Federation of Credit Guarantee Foundations) нь 2000 онд байгуулагдсан давхар батлан даалтын үйл ажиллагаа явуулдаг, БНСУ-ын Зээлийн батлан даалтын сангуудын эрсдэлийг хуваалцдаг байгууллага юм.

Уг хоёр байгууллага нь хамтран ажилласнаар давхар батлан даалтын хүрээнд харилцан туршлага солилцох, Зээлийн батлан даалтын сангийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах, мэдээлэл солилцох ач холбогдолтой юм.