m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.26 09:12
28
Өнөөдрийн онцлох үйл явдал

Б.Батзориг: Бичлэг алдагдсанаас хойш бид 10 гаруй дугаар бичсэн, цаашид ч үргэлжлүүлнэ

Нэвтрүүлгийн бичлэг алдагдсан даруйд бид Оюуны өмчийн газарт мэдэгдсэн. Харин тус газраас энэхүү нэвтрүүлгээ өөрсдийн оюуны өмч гэдгээ батал гэсэн. Ингээд холбогдох баримтуудыг өгсөн боловч ”Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг "Hero Entertainment"-ийн оюуны өмч гэдгийг нотлох хууль зүйн үндэслэл алга гэх албан бичиг хүргүүлсэн юм. Тиймээс бид цагдаад албан ёсоор хандаж шалгуулах хүсэлт гаргасан. Хэргийг шалгаж "Hero Entertainment"-ийн Б.Баатарыг хохирогч гэж тогтоосон байгаа. Гэтэл өнгөрсөн баасан гаригт зарим мэдээллийн хэрэгслээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлэл цацсан. Бидэнд Прокурорын газраас хэрэг хаагдсан тухай албан ёсны мэдэгдэл өнөөдрийг хүртэл ирээгүй байна. 

П.Анужин: Энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлж байна

Цагдаагийн байгууллагын гаргасан энэ мэдэгдэлд ямар нэгэн гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болж цагдаагийн байгууллага дүгнэлтээ гаргасан. Ийм учраас “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдтэл санаачлагчийн хувьд түр хугацаагаар түдгэлзүүлэх болсноо энэ хэвлэлийн хурлаар мэдэгдье гэж бодож байна.

Оюутнууд сургалтын төлбөрийн зээл авдаг боллоо

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай байна. Дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ. Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна.

Хакерууд байрладаг цэгүүдэд кибер бөмбөг хаях төлөвлөгөө боловсруулжээ

Лалын улс бүлэглэлийнхэн онлайныг ашиглан суртал ухуулга хийж, шинэ гишүүдээ элсүүлдэг юм. Тиймээс АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын газрынхан алсын удирдлагатай онгоцоор тус бүлэглэлийн хакерууд байрладаг цэгүүдэд кибер бөмбөг хаях төлөвлөгөө боловсруулсан байна.