m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 00:53
82
Хойд Солонгосын иргэд дүрвэсээр байна

БНАСАУ-ын иргэд удирдагчдынхаа хараа хяналтан дор гаднын оронд ажиллаж, цалингийнхаа ихэнх хувийг төрдөө тушаадаг гаж тогтолцоотой. Хойд Солонгосын иргэд дэлхийн бусад орны талаарх мэдээлэл авснаас үүдэн сүүлийн үед дүрвэх нь ихэсжээ. Саяхан 12 иргэн дүрвэж, БНСУ-д ирсэн бол Катар улсад ажиллаж байсан Хойд Солонгосын хоёр иргэн мөн дүрвэжээ.Тэд  Катар улсын барилгын салбарт хоёр жил гаруй ажилласны эцэст ийм шийдвэр гаргасан юм байна.

Тэд цаашид Өмнөд Солонгос болон өөр оронд иргэншил хүсэх бодолтой байгаагаа хэлжээ. Ажил хийх хугацаандаа гар дээрээ нэг ч удаа бэлэн мөнгө барьж үзээгүй төдийгүй ажлын хөлсний маш бага хувь нь Хойд Солонгост байгаа ар гэрийнхэнд нь оногддог байжээ.

Ажил хийх хугацаандаа гар дээрээ нэг ч удаа бэлэн мөнгө барьж үзээгүй төдийгүй ажлын хөлсний маш бага хувь нь Хойд Солонгост байгаа ар гэрийнхэнд нь оногддог байжээ.

Энэ оны эхний улирлын байдлаар БНАСАУ-ын 60000 иргэн гадаадын оронд ажилладаг гэсэн судалгаа гарчээ. Тэдний 19000 нь БНХАУ-д, Кувейтэд 5000, АБНЭУ-д 2000, Катарт 1800, Монголд 1700, Анголд 1000 гаруй хүн тус тус ажилладаг юм байна.