m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 01:58
835
Дэлхийд гайхагдах монгол чацаргана

Дэлхий дээр жигдийн овгийн яшилдуу, бургасан навчит, төвдийн гэсэн гурван төрлийн чацаргана байдаг. Яшилдуу чацаргана нь хамгийн өргөн тархацтай. Атлантын далайн эрэг орчмын Европын нутаг, Номхон далайн эрэг орчмын нутаг, Гималайн нуруу, Сибирь, Норвегийн баруун хойд хэсэг, Хятад, Төвд болон Монголын зарим нутгаар байгальд зэрлэг байдлаар ургадаг.

Байгалын шалгарлын үр дүнд чацаргана экологийн нөхцөлд гайхамшигтай дасан зохицож өнөөгийн өвөрмөц төрх байдал үүсч бий болжээ. Үүний гол шинж нь үндэсний нахианаас найлзуур өсч, сэргэн ургах чадвар юм. Өнгөн хөрсөн доогуураа хөндлөн чиглэлээр тархсан үндэсний нахианаас 50-100 см-ийн зайтайгаар найлзуур үүсч шинэ ургамлыг бий болгох ба ийм байдлаар тал бүр тийш тархан, 4-5 м голчтой төгөл болж ойр хавийнхаа газрыг богино хугацаанд эзлэн ургадаг онцлогтой.

Мөн залуужуулах үйлчилгээтэй, үрчлээ багасгах зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүний үнэт түүхий эд болдог.

Чацаргана нь дэлхийд маш цөөхөн газар ургадаг, түүхий эд болон тос нь өндөр үнэтэй, эмчилгээний гайхамшигт түүхий эд болдог. Тэр дундаа Монголын хөрсөнд ургасан чацарганы анагаах чадвар дэлхийд үнэлэгдэж байна. Жишээлбэл В, С төрлийн витаминий агууламж нь арьс өнгө, түлэнхий, харшил, эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин болон хорт хавдрын тодорхой үе шатанд зогсоох үйлчилгээтэй юм.

Мөн мэдрэлийн гаралтай ядаргаа, сульдаа, бодисын солилцооны өөрчлөлтүүд, цөмийн болон цацраг идэвхит бодисын хордолтыг багасгах, эмчлэхэд юугаар ч сольшгүй эм болж чаддаг. Мөн залуужуулах үйлчилгээтэй, үрчлээ багасгах зориулалтын гоо сайхны бүтээгдэхүүний үнэт түүхий эд болдог.

 SEABERRY БРЭНДИЙН эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн  дэлхийн 12 оронд хэрэглэгчтэй болж, Монголыг дэлхийд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.

Чацарганыг Монгол болон дорно дахины эмийн сударт хүний дотор эрхтний төрөл бүрийн өвчнийг анагаахад сайн нөлөөтэй хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Хаан жимс гэгдэх чацарганаар хийсэн бүтээгдэхүүн дэлхийд гайхагдан Монгол брэндийг бий болгох суурь нь болжээ. "Seaberry farm products" ХХК-ийн хамт олны үйлдвэрлэж буй SEABERRY БРЭНДИЙН эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн  дэлхийн 12 оронд хэрэглэгчтэй болж, Монголыг дэлхийд таниулахад онцгой үүрэг гүйцэтгэж байна.