m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 02:01
167
Туул туньсаар л ...

“Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгион хаялан мяралздагсан

Хоёр ангир дандаа ирдэгсэн

Холын анир авангаа гангандагсан...” энэ сайхан дууг дуулах, сонсох бүртээ Хатан Туул голоо санагалздагсан. Гэтэл сүүлийн хэдэн жил Туул гол ширгэж, зарим хэсэгтээ тасарч, хатсан шавар, хайрга болох дөхөөд байна. Сэтгүүлчид энэ талаар удаа дараа бичдэг ч бодит байдал өөрчлөгдөх нь бараг үгүй. Монголчуудын сэтгэлийг чилээсэн энэ үйл явдал өрнөх энэ өдрүүдэд “Туул урслаа” гэх баярт мэдээ бидэнд ирсэн юм. Ингээд бид бодит байдал ямар байгааг өглөө эрт сурвалжилснаа хүргэе. Бидний нэрлэж заншсан Сонгины гүүрийн орчим нөгөө л хайрганаас өөр зүйл харагдсангүй. Тиймээс бид Их тэнгэр, Улиастайн зүг явж үзлээ. Бодит байдал ийм байна.

Сонгины гүүр орчимд Туул голын урсац

Яармагийн гүүр орчимд Туул голын урсац ийм байдалтай байна.

Маршалын гүүр орчимд