m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 02:36
101
ҮХЦ-ийн шийдвэрээр Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр болж, танилцуулга хийн, гишүүд асуулт асуухаар кнопоо дараад байх үед УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авлаа.

Завсарлага авах болсон шалтгаанаа тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Цэцээс гаргасан пропорциональ тогтолцооны асуудлаарх дүгнэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ярилцаж байна. Ийм учраас тав хоногийн завсарлага хүсэж байна” гэв.

Пропорциональ тогтолцооны асуудлаарх дүгнэлтийг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг ярилцаж байна

УИХ-ын даргын зүгээс “Болж өгвөл завсарлага авмааргүй байна. Сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор хугацаа тулж байна. УИХ намуудад нэрээ дэвшүүлэх боломж олгохгүй бол болохгүй байна” гэв.

Эцэст нь энэ асуудлаар тав хоногийн завсарлага өгчээ.