m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 02:50
191
Хэт даврагсдын 800 сая долларыг устгажээ

Сирийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоогоод буй "Исламын улс" алан хядах бүлэглэлийн эсрэг АНУ-ын нисэх хүчин агаараас цохилт өгөх үеэр хэт даврагчдын хадгалж байсан 800 сая ам.доллар бэлэн мөнгийг устгажээ.

Хэт даврагчдын хадгалж байсан 800 сая ам.доллар бэлэн мөнгийг устгажээ

Хэт даврагчдын санхүүжилтийг үгүй хийснээр “Исламын улс” бүлэглэлийг орхигсдын тоо 90 хувиар нэмэгдэж, шинээр элсэх гишүүдийн тоо буурсан гэжээ.

Сануулахад "Исламын улс"-ыг дэлхийн хамгийн баян алан хядах бүлэглэл гэж нэрлэдэг юм. Тус бүлэглэлийн босогчид Сирийн нутаг дэвсгэрт газрын тосны боловсруулалт явуулдаг 10 үйлдвэрийн зургааг нь хяналтад авсан билээ. Сирийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрүүд өдөрт 50 мянган баррель, Иракийн нутагт байрлах үйлдвэрүүд 30 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай.

Газрын тосны боловсруулалт явуулдаг 10 үйлдвэрийн зургааг нь хяналтад авсан