m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 03:23
77
Баянхутаг суманд гарсан түймрийг унтраалаа

Хуурайшилт ихтэй байгаа учир орон нутагт түймэр гарсаар байна. Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Адгийн мөргөцөг” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.
Салхины хүч их байснаас түймэр эрчтэй тархаж, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас нэмэлт хүч дуудсан байна.

Салхины хүч их байснаас түймэр эрчтэй тархаж, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас нэмэлт хүч дуудсан байна.


Түймрийн голомтонд түймэр унтраах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Н.Чанцал зохион байгуулж, нийт 341 хүн, 47 автомашин, 67 үлээгч, түймэр унтраах бусад хэрэгслийг ашиглан унтраажээ.


Түймэрт шатсан талбайн хэмжээг урьдчилсан байдлаар тогтооход өргөн нь 15 орчим км, урт нь 40 орчим км бөгөөд одоогийн байдлаар хохирлын тоо хэмжээ, түймэр гарсан шалтгаан тогтоогдоогүй байна.
Иймд хаврын хуурайшилт их, цаг агаарын байдал тогтворгүй, салхи шуургатай байгаа энэ үед хээрийн түймэр гарах эрсдэлтэй тул ард иргэд та бүхэн асаасан гал, шүдэнз,тамхины цогийг бүрэн унтраах, үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг анхааруулж байна.