m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 03:28
128
Орон нутгийн гэрэл зурагчид клубээ нээлээ

Ховд аймгийн гэрэл зураг сонирхогчдын "Өөр өнцөг" клуб, аймгийн ЗДТГ хамтран “Үзэсгэлэнгийн танхим-аа нээжээ.  Нээлтийн ёслолд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ХГБХХ-ийн дарга Л.Энхбаяр болон гэрэл зураг сонирхогчдын "Өөр өнцөг" клубын гишүүд оролцлоо.

Үйл ажиллагааны нээлтийн үеэр“Байгалийн үзэсгэлэнт Ховд нутаг”, “Олон овог угсаатны өлгий Ховд аймаг” гэрэл зургийн цомгийн нээлт, Ховд аймгийн гэрэл зургийн үзэсгэлэн, худалдаа, Гэрэл зургийн ном, гарын авлагын цуглууга, үзэсгэлэн зэргийг энэ үеэр дэлгэлээ.

Ховд аймгийн гэрэл зураг сонирхогчдын "ӨӨР ӨНЦӨГ" клуб гэрэл зураг сонирхогч 20 гаруй гишүүнтэй бөгөөд фото зураг, гэрэл зургйн аялал, танин мэдэхүй, гэрэл зургийн сургалт, гэрэл зурагчдын уулзалт, олон нийтийн үйл ажиллагаа, фото зургийн үзэсгэлэн, фото зургийн уралдаан, дүрс бичлэг, фото зургийн худалдаа, захиалгаар гэрэл зураг авах ажлыг зохион байгуулах юм.