m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 07:53
122
Д.Булган хорих ангийн эмнэлэгт хэвтжээ

С.Зориг агсны гэргий Д.Булганг саатуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Түүний биеийн байдал таагүй байгаа учир өчигдөр Хорих ангийн эмнэлэгт хэвтүүлжээ. С.Зоригийг хөнөөсөн этгээд хэн бэ гэдгийг тогтоосон, харин одоо захиалагчийг олох хэрэгтэй гэсэн мэдээлэл тархаад байна.

Энэ талаар цагдаа болон тагнуулын байгууллагаас тодруулсан боловч "Одоогоор мэдээлэл өгөхгүй, Шуугиан тарьсан мэдээлэл байна" хэмээлээ. Юутай ч олон сар хоригдсон Д.Булганы эрүүл мэндэд анхаарч байгаагаа ШШГЕГ-ын албаны хүн хэллээ.