m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 09:51
266
"Эклэр"-нд хордсон хүний тоо 120-д хүрчээ

“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн "Эклер"-ээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх хүнсyий бүтээгдэхүүнээс хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж, 129-д хүрсэн хэмээн МХЕГ-аас мэдээлж байна.

600 гаруй ширхэг эклер тараагдсанаас 500 гаруй нь борлуулагдсан байна

Өчигдөр оройн байдлаар хордсон хүний тоо 70 гаруй байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн халдвар хамгааллын ахлах байцаагч Ш.Одончимэг иргэдийг "Эклер" болон кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 600 гаруй ширхэг эклер тараагдсанаас 500 гаруй нь борлуулагдсан байна.