m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 09:56
72
Эрмитажийн музейд байгаа үзмэрүүдийг танилцуулна

Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын  соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тэмдэглэж байгаатай холбогдуулан өнөөдөр НИТХ-ын дарга Д.Баттулга Санкт-Петербург хотын Соёлын хорооны орлогч дарга А.Н. Воронко болон  Санкт-Петербург хотын Хууль тогтоох хурлын депутат, А.А.Ковалев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Эрмитажийн музейд болон бусад музейд хадгалагдаж байгаа Монголын түүхэн ховор үзмэр, баримтуудыг Монголчуудад танилцуулна

Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга, зочид төлөөлөгчдөд Улаанбаатар хотод зохион байгуулах соёлын өдрүүдийн арга хэмжээнд нь амжилт хүсээд, Санкт Петербург хотын алдарт Эрмитажийн музейд болон бусад музейд хадгалагдаж байгаа Монголын түүхэн ховор үзмэр, баримтуудыг Монголчуудад танилцуулах ажлыг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал монголчуудтай холбоотой түүхэн баримт, үзмэрүүдийг танилцуулсан ном, каталоги гаргаж, хэвлүүлэх хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэх боломжтой гэсэн юм. Түүчнлэн Улаанбаатар хотын хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлуудад хамтран ажиллаж, хуучны орон сууцыг шинэчлэх, дулаалах ажилд мэргэжлийн туслалцаа,  дэмжлэг үзүүлэхийг хүслээ.