m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.27 10:01
114
“Wifi”-тай бие засах газар барина

Бээжин хотын захиргаа “бие засах газрын хувьсгал” санаачилгын хүрээнд энэ жил үнэгүй “Wifi”-тай 100 бие засах газар барина.Эдгээр бие засах газруудыг Бээжин хотын Тунжоу болон Фаншань дүүргүүдэд барих бөгөөд бэлэн мөнгөний машин, гар утас, цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх төхөөрөмжийг суурилуулна гэж Бээжин хотын захиргаа, байгаль орчны хорооны ажилтан мэдээлжээ.

Нэг ширхэг бие засах газар барих зардал 50-100 мянган юань

Үүнээс гадна суултуурын хажууд хүүхдийн суудал хийж өгснөөр хүүхэдтэй эмэгтэйчүүдэд бие засах тохитой орчинг бүрдүүлж өгөх юм.Нэг ширхэг бие засах газар барих зардал 50-100 мянган юань болох аж.