m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 03:51
76
Хавдрын үзлэг үнэгүй хийнэ

Мэргэжлийн байгууллагынхан хавдрын эрт үеийн оношлогоог хийх ажлыг орон даяар үе шаттайгаар явуулдаг.  Энэ удаад ирэх тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн сувилагч нар   “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.

“Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Уг арга хэмжээ өнөөдөр 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгөх юм байна.