m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 05:17
341
Эрүүгийн цагдаагийн газар бүтцийн өөрчлөлт хийлээ

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Эрүүгийн цагдаагийн газарт бүтцийн өөрчлөлт хийж, хэлтсийн дарга болоод дэд дарга нарыг өөрчилжээ. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүнд байсан Эрэн сурвалжлах хэлтсийг Мөрдөн байцаах газарт шилжүүлсэн бөгөөд тус газарт цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ.

Цагдаагийн 70 гаруй ажилтныг шилжүүлэн томилжээ

Гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, хурандаа Б.Даваажавыг Мөрдөн байцаах газрын дэд даргын үүрэгт ажилд томилж,тус газрын дарга, хурандаа Э.Идэрцогтыг ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн ахлах байцаагчаар томилжээ.

Түүнчлэн Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Эрдэнэболдыг Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар томилж, оронд нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатарыг томилжээ.

Өнгөрөгч гуравдугаар сард Эрүүгийн цагдаагийн газрыг жагсаал цуглааны тандалт хийх шинэ тасаг байгуулсан тухай мэдээллэж байсан.

Уг тасгийг энэ онд сонгуулийн жил тохиож буйтай холбогдуулан олон нийтийг хамарсан үймээнээс сэрэмжлэх зорилгоор бүрдүүлсэн хэмээн зарим эх сурвалж мэдээлж байгаа юм.