m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 05:28
113
KFC-ийн хэрэглэдэг мөснөөс их хэмжээний нян илэрчээ

“Rip Off Britain” нэвтрүүлэг томоохон сүлжээ хоолны газар болох KFC-д зочлон шалгалт хийжээ. Гэтэл тус салбарын үйлчилгээндээ хэрэглэж байсан мөснөөс нь ялгадасны нян илэрсэн талаар BBC мэдээллээ. Тус нянгийн хэмжээ санаанд оромгүй өндөр тунгаар илэрсэн талаар шинжээч нь ярьсан байна.

Нянгийн хэмжээ санаанд оромгүй өндөр тунгаар илэрсэн

“Бирмингам дахь Мартинэйгийн салбарт хэрэглэж байсан мөснөөс ялгадасны бактери илэрсэнд бид маш их цочирдож байна. Хоолны чанар аюулгүй эрүүл ахуйн байдал хамгаас чухал” хэмээн KFC-д мэдэгдсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй “Rip Off Britain” багийнхан KFC-гийн бусад салбаруудаар ч гэсэн зочилж аяга ус мөстэй цуг өгөхийг хүсчээ. Гэвч бүх салбаруудаас их, бага хэмжээгээр ялгадасны бактери илэрчээ.