“Panama Papers” хэмээн нэрлэгдэж байгаа оффшор дансны алдагдсан нууц бичиг баримтуудыг тавдугаар сарын 9-нд олон нийтэд бүрэн хэмжээгээр ил болгохоо Олон Улсын Эрэн сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум (ICIJ) зарлажээ.
“Panama Papers” ирэх сард ил болно
ICIJ нийтдээ 21 татваргүй бүсэд байрлаж байгаа 200,000 гаруй нууц компаниуд, сангуудын тухай мэдээллийг ил гаргаж дурын интернэт хэрэглэгч хайлт хийн шүүж үзэх боломжоор хангана гэлээ.
Дурын интернэт хэрэглэгч хайлт хийн шүүж үзэх боломжоор хангана
ICIJ-ийн мэдэгдэлд ирэх сард нийтэд хүргэх материал нь жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа эрэн сурвалжлах ажиллагааных нь нэг алхам, үүнээс цааш цуврал өгүүлэл, материалууд нийтлэгдсээр байх болно гэжээ.