m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 07:01
61
Нийслэлийн АН-ын мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн гэж үзжээ

Нийслэлийн Аудитын газрын дарга Ц.Очирбат Нийслэлийн Ардчилсан намын 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд дэвшүүлж оролцох мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ өнөөдөр тус намын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэдэд хүлээлгэн өглөө.

Сонгуульд дэвшүүлж оролцох мөрийн хөтөлбөрт хийсэн дүгнэлтээ өглөө

Аудитын байгууллага Нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Сонгуулийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн байна гэж дүгнэжээ.

Нийслэлийн АН маргааш Нийслэлийн сонгуулийн хороонд 2016 оны Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өгөх юм байна.