m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 08:48
197
Б.Хонгорзул: 100 хувь байгалийн гаралтай учраас хоёрдогч бохирдлыг гаргахгүй

Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байна. Энэхүү агаарын бохирдолд хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдийн нэг бол автомашинаас ялгарч байгаа утаа билээ. Агаарын бохирдлын 40 орчим хувийг автомашинаас ялгарсан утаа эзэлдэг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс энэхүү утааг багасгах үүднээс, мөн шатахууны зарцуулалтыг багасгадаг “Эко ойл” шатахуун хэмнэгчийг эх орондоо үйлдвэрлэж байгаа үйлдвэрийг танилцуулж байна.

Б.Хонгорзул KMA компанийн захирал

-Сайн байна уу, танай үйлдвэр хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?

-Манай компани өнгөрсөн оноос эхлэн энэхүү бүтээгдэхүүнээ хийж эхэлсэн. Солонгос технологиор монголдоо эко ойл буюу шатахуун хэмнэгчийг хоёр төрлөөр үйлдвэрлэж байна.

- Яагаад энэ салбарыг сонгон үйлдвэрлэлээ явуулах болов?

-Манай улсын агаарын бохирдол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тоос, тоосонцор ихтэй энэ агаараар бүгд амьгалж амьдарч байгаад миний сэтгэл их өвддөг байсан. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндий төлөө өөрийн чадах зүйлээ хийе гэж бодоод үйлдвэрлэлээ эхлүүлсэн. Агаарын бохирдлын 40 гаруй хувийг автомашинаас гарсан утаа эзэлж байна гэдэг бол маш аюултай зүйл шүү дээ. Тиймдээ ч энэ эко ойлын олон давуу талыг хараад монголдоо үйлдвэрлэе гэж шийдсэн. Үндэсний үйлдвэрлэлээ болгоод олон улсад экспортлох бодол бас байна.

Иргэдийнхээ эрүүл мэндий төлөө өөрийн чадах зүйлээ хийе гэж бодсон

- Ямарваа нэгэн үйлдвэрлэл явуулахад судалгаа маш чухал байдаг. Хэдий хэр хугацаанд судалгаа хийсэн бэ?

-2013 оноос хойш судалгаа, туршилтаа хийж эхэлсэн. Мөн холбогдох шинжилгээнүүдээ хийлгээд өнгөрсөн оны 9 дүгээр сараас албан ёсоор үйлдвэрлэж эхэлсэн.

-Бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ямар давуу талууд бий болох вэ?

-Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр зөвхөн шатахуунаа хэмнээд зогсохгүй машиныхаа эд ангийн насжилтыг уртасгаж байгаа юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах давуу тал бас байна.

-Одоогоор ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компани бий юу?

-Одоогоор ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани байхгүй. Харин ижил төрлийн бүтээгдэхүүн гадаадаас оруулж ирдэг компани нэлээн их бий. Манай бүтээгдэхүүний хамгийн гол давуу тал бол 100 хувь байгалийн гаралтай учраас хоёрдогч бохирдлыг гаргахгүй.

100 хувь байгалийн гаралтай учраас хоёрдогч бохирдлыг гаргахгүй

-Солонгос улсаас мэргэжилтэн урьж авчирч үйлдвэрлэлээ явуулж байгаа гэсэн. Энэхүү бүтээгдэхүүний патентаа авсан уу?

-Солонгос улс энэхүү түлшний нэмэлт бүтээгдэхүүнийг маш их хэрэглэдэг. Гэхдээ  түүхий эдийнх нь стандарт химийн гаралтай бүтээгдэхүүн орсон байна гэсэн хуулийн заалттай байдаг. Манай бүтээгдэхүүний хувьд 100 хувь органик учраас энэ хуулийн заалт өөрчлөгдвөл стандарт, патентаа батлуулна.