m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 08:54
73
Түрээсийн орон сууцны сугалаа явагдлаа

Түрээсийн орон сууц хөтөлбөр нь Монгол улсад анх удаа хэрэгжиж байгаа бөгөөд ТОСК-ийн захиалгаар “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд орон нутаг болон Улаанбаатар хотод баригдсан орон сууцанд хуваарьлагдсан квот, журмын дагуу иргэдийг сонгон шалгарууллаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийн байдлаар Дархан-Уул, Сэлэнгэ, Увс аймаг, Ховд, Архангай аймгуудад нийт 579 орон сууцыг түрээлслүүлж эхлээд байна.

Шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцож байна

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа II" хороололд 350 орон сууцыг түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд  ангилал тус бүр дээр бүртгэсэн.

Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцож байна.