m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 09:24
96
Туркт амиа золиослогч эмэгтэй бөмбөг дэлбэлжээ

Туркийн баруун хойд хэсгийн Бурса хотын эртний захын үүдэнд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсний улмаас нэг хүн амь үрэгдэж хэд, хэдэн хүн шархадсан тухай тус улсын Захирагчийн алба мэдээлжээ.

Нарийвчлан тодруулваас, уг захын ойролцоо орших “Улу” хэмээх эртний дурсгалт лалын сүмийн ойролцоо бөмбөг дэлбэрсэн байна. Бөмбөг дэлбэлсэн амиа золиослогч нь эмэгтэй хүн байжээ.Шархадсан 20 орчим хүнийг хотын эмнэлэгт хүргэснийг Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Амиа золиослогч нь 25 орчим настай залуухан эмэгтэй байсан

Амиа золиослогч нь 25 орчим настай залуухан эмэгтэй байсан бөгөөд түүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Дотоод хэргийн яам гаргах аж.

Туркийн Ерөнхий сайд Ахмед Давутоглу Дотоод хэргийн сайд Эфкан Алаасавч болон Бурса хотын захирагч Мунир Каралоглу нартай уулзаж, уг хэрэг явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авсан байна.