m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 09:28
84
Увсад нисдэг камераар хэрэг илрүүлнэ

Увс аймгийн цагдаагийн газар “DJI phantom 3” маркын дрон буюу нисдэг камерыг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ашиглаж эхэлжээ. Тодруулбал,  дөрвөн сая 920 мянган төгрөгийн үнэ бүхий техник хэрэгслийг худалдан авч гэмт хэргээс урдчилан сэргийлэх, илрүүлэх, бартаа саадтай газарт самналт хийх, хүн малын хулгайг шуурхай эрэн сурвалжлах ажилд ашиглаж эхэлсэн байна.

Бартаа саадтай газарт самналт хийх, хүн малын хулгайг шуурхай эрэн сурвалжлах ажилд ашиглаж эхэлсэн

Тус аймгийн цагдаагийн газраас мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор морьт болон мотоцикльт эргүүл ажиллуулж байгаа бөгөөд морьт эргүүлүүдэд дроныг хүлээлгэн өгчээ.