m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.28 23:51
72
Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт: 350 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд Нийслэлийн Засаг захиргааны V-р байр буюу Нийслэлийн иргэний танхимд цуглаж Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож буй хөнгөлөлттэй зээл, үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлийн үйл ажиллагаа, бодлого, хөгжлийн асуудлаар санал хүсэлтээ илэрхийлнэ. Утас: 99234859


10.00 цагт: СХД-ийн 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний ард байрлах "Грийн сити гарден" ХХК-ийн хүлэмж, зоорийн цогцолбор дээр "Хүлэмжийн аж ахуйд ургамалын хорио цээрийн дэглэм мөрдөх нь" сэдэвт өдөрлөг зохион байгуулагдана. Тус арга хэмжээнд нийслэлийн хэмжээнд ургамалын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгж, иргэд оролцох юм. Утас 91887887, 99171662


10.00 цагт: Хэсэг иргэд Цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан асуудал нь Үндсэн хууль зөрсөн гэсэн үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасан боловч хуулийн хугацаа нь дуусгавар болчихоод байхад энэ асуудлыг хэлэлцэхгүй, тодорхой хариу өгөхгүй байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлнэ.


10.00 цагт: Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн нөөцийг тодорхойлох судалгааны ажлыг хамтран гүйцэтгэх зорилгоор “Эрдэнэс Метан” ХХК, “Элгэн” ХХК болон БНСУ-ын төрийн өмчийн "Korea Gas Corporation" компанийн хооронд "Хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурах ёслол "Моннис" цамхагийн 14 давхарт (Төв номын сангийн урд) болно. Утас: 99000963


11.00 цагт: Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг тус тус хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг “Үндэсний бичиг үсгийн баяр” арга хэмжээний нээлт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно. Утас: 95266066


11.00 цагт: “Ботаникийн цэцэрлэгээ аваръя” түр хорооноос "Mонгол Ньюс" Мэдээллийн төвд Ботаникийн цэцэрлэгийн газрын асуудлаар мэдээлэл хийнэ.


11.30 цагт: МҮЭ-ийн Соёлын төв ордонд мод тарих өдрийг угтан "Тарьц, суулгац – 2016” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийж, ойн салбарын мэргэжилтэнүүд иргэдэд зөвөлгөө өгнө. Утас: 88008075, 88087817


11.40 цагт: АН УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд гардуулна.


12.00 цагт: Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд Үндэсний бичиг соёлын өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулан бүтээгдсэн "Daisy" болон брайль номын нээлт болно. Нээлтэд БШУ-ы сайд Л.Гантөмөр, нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл болон холбогдох албаныхан оролцоно. Утас: 95951122


12.00 цагт: Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлдог "Барилга Экспо-2016" Олон Улсын үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Мишээл Экспо төвд болно. Нээлтэнд БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ, тус газрын дарга нар, МХАҮТын ерөнхийлөгч Б.Лхагважав болон Барилгын Хөгжлийн Төв, ТББ-ын төлөөллүүд оролцоно. Утас: 91000222, 99905443


12.00 цагт:  "Шударга сонгуулийн төлөө" эсэргүүцлийн цуглаан Чингисийн талбайд болно. Тус цуглаанд МАХН, МҮАН, ИЗНН-ын удирдлага, гишүүд оролцоно. Тэд сонгуулийг шударга явуулахад олон нийтийн анхаарлыг хандуулах, ҮХЦ улс төрийн нөлөөнд автаж, нэг ижил маргаанд хоёр өөр дүгнэлт гаргаж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлэх юм.


12.00 цагт: Л.Оюун-Эрдэнийн "Алсын хараа" номын 10 дахь хэвлэлийн баяр Аз хур номын их дэлгүүрт болно.


13.00 цагт: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шилдэг байгууллагууд оролцох "Эрүүл Монгол хүн" ЭКСПО-гийн нээлтийн арга хэмжээ "Хүннүү Молл" Худалдааны төвд болно. Утас:  88078079, 88074880


13.00 цагт: Монголын цахилгаан холбоо ХК-ны Үндэсний лавлах 1900-1109 төвийн хамт олон “Харих зам төв”-д туслах сайн үйлсийн аяныг өрнүүлэн, дэмжлэг үзүүэх арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээ  Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13-р хороо, 17-ийн буудлын замын зүүн талд ”Харих зам төв”-д болно.


15.00 цагт: Дэлхийд алдартай С.Дали ба П.Пикассогийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн талаарх хэвлэлийн бага хурал, нээлтийн ажиллагаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. С.Дали, П.Пикассо нарын уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын эх бүтээлүүдийг Монголд анх удаа дэлгэн үзүүлэх юм. Утас: 91040607