m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 00:02
280
ҮНЭТ ЦААСНЫ ДАНС

 

Сүүлийн 2-3 долоо хоног 1072 хувьцааг гудамжинд бэлэн мөнгөөр зарж буй гэх цуу яриатай холбогдуулан иргэд Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн үнэт цаасны компаниудад (хуучнаар брокерийн пүүс) ихээр очиж үнэт цаасны дансаа нээж байна. Үүний гол зорилго нь 2011 онд Засгийн газраас иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн 1072 хувьцааг өөрийн нэр дээр баталгаажуулах зорилготой. Өмнө нь үнэт цаасны компаниудад сардаа дунджаар 50-100 иргэд дансаа нээлгэдэг байсан бол сүүлийн хэд хоног өдөртөө хэдэн зуугаараа, зарим  тохиолдолд 1000 гаруй иргэд очиж дансаа нээлгэж байна.

Өөрсдөө шууд арилжаанд бие даан оролцох боломжгүй. Тиймээс ерөнхийдөө 1072 хувьцааг эзэмшигч Монгол Улсын иргэн бүр хэзээ нэгэн цагт үнэт цаасны дансаа заавал нээлгэнэ гэсэн үг.

Зарим үнэт цаасны компаниуд дээр иргэд хэт ихээр цугласнаар хэв журам алдагдахад хүрч цагдаагийн байгууллага зохицуулж эхэлсэн бол зарим компанийн хувьд түрээслэгчийн шаардлагаар данс нээх үйл ажиллагааг түр зогсооход хүрсэн байна. Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн биржийн гишүүн 60 орчим үнэт цаасны компани байдаг.

Үнэт  цаасны данс гэж юу вэ? Хөрөнгийн Бирж нь гишүүн брокерүүдийн сүлжээ байгууллага байдаг. Иргэн, аж ахуйн нэгж нь аль нэг брокероор дамжуулж хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцдог. Өөрсдөө шууд арилжаанд бие даан оролцох боломжгүй. Тиймээс ерөнхийдөө 1072 хувьцааг эзэмшигч Монгол Улсын иргэн бүр хэзээ нэгэн цагт үнэт цаасны дансаа заавал нээлгэнэ гэсэн үг.  Харин зөвхөн 1072 хувьцаатай холбогдуулан өнөө маргаашдаа яаран дээрх дансыг нээлгэх шаардлагагүй талаар Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголын Хөрөнгийн биржээс мэдэгдээд байгаа. юм.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д нээлгэснээр тэнд үнэт цаас данс эцсийн байдлаар баталгаажин нээгддэг

Ерөнхийдөө иргэд банкаар үйлчүүлэхдээ харилцах данс нээлгэдэгтэй адилхан Хөрөнгийн биржийн арилжаанд оролцохын тулд үнэт цаасны данстай байх зохицуулалттай. Өөрийн сонголтоо хийж брокероо сонгоно. Аль  ч брокерийг сонгосон үнэт цаасны данс нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дээр нээгдэнэ. Энэ нь 100 хувь төрийн өмчит, Сангийн Яамны харъяа байгууллага юм. Брокерийн үйлчилгээ үзүүлдэг үнэт цаасны компаниуд үнэт цаас нээлгэх материалаа өгсөн иргэд, аж ахуйн нэгжийн мэдээллийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д нээлгэснээр тэнд үнэт цаас данс эцсийн байдлаар баталгаажин нээгддэг. Ингэснээр Хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй аливаа үнэт цаасны арилжаанд оролцох, тухайбал компанийн хувьцаа эсвэл Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас худалдах, худалдан авах боломжтой болдог. Үнэт цаасны данс нээлгэхэд 5 мянган төгрөгийг брокерийн компани хураан авах бөгөөд үүний 2 мянган төгрөгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” суутган авдаг байна.