m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 00:11
85
Хувийн хэвшлүүд ногоон байгууламжийг арчилна

Улаанбаатар хотын гудамж, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжийн арчилгааны ажлыг сайжруулах, эзэнжүүлэх зорилгоор цэцэрлэгжилтийн хувийн хэвшлийн байгууллагуудад нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийг хариуцуулан өгсөн.

Занабазар, Дилавхутагт Жамьянжав, Бага тойруу, Зайсангийн тойрууд тохижилт, ногоон байгууламжийг хариуцах хувийн хэвшлийн байгууллагуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас заавар зөвлөмж өглөө.

Хувийн хэвшлийн байгууллагуудад нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийг хариуцуулан өгсөн
 

Ногоон байгууламжийн норм стандартыг чандлан мөрдөж графикт усалгааг тогтмол хийж, ургахгүй байгаа модыг авч шинэ мод тарьж, явган хүний замын хавтанг суулгахдаа түвшингийн зөрүү үүсгэхгүй байхад анхаарахыг зөвлөв. Ажлын гүйцэтгэлд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хяналт тавих юм.