m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 00:55
105
Тусгай сургуулийн сурагчдын урлагийн наадам болно

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй зургаан тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе 2016” урлагийн их наадам энэ сарын 30-нд болох юм.

Улаанбаатар хотын хэмжээнд буй сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа тусгай сургуульд суралцдаг хүүхдүүдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Иймд эдгээр хүүхдүүдийн нийгэмд оролцох оролцоог нэмэгдүүлэх, авъяас чадварыг нь нээн илрүүлж хөгжих боломжоор хангах, нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий бүтээлч, хүсэл эрмэлзлэл бүхий иргэнийг төлөвшүүлэхэд гол зорилгоо шингээж “Хамтдаа инээмсэглэе” аяныг санаачлагчид зохион байгуулсаар иржээ.

Энэ жилийн наадамд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зургаан тусгай сургуульд суралцаж буй сурагчид дараах төрлөөр өрсөлдөнө.

  • Мэндчилгээ
  • Гоцлол дуу
  • Хамтлаг дуу
  • Уран уншлага
  • Гоцлол хөгжим
  • Гоцлол бүжиг