m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 01:06
128
Францад газар хөдөлжээ

Францын баруун өмнөд хэсэгт өчигдөр 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Францын Ла-Рошель хотноо газар хөдөлснөөс байшин барилгууд хүчтэй чичирхийлсэн байна. Францад 2014 оны дөрөвдүгээр сараас хойш болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогоор хохирол, сүйрлийн мэдээлэл гараагүй байна. Францад бага зэргийн чичирхийлэл мэдрэгдэх нь элбэг боловч хүчтэй газар хөдлөлт ховор болдог аж.

5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ