m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 01:07
120
Шилдэг залуу удирдагчид SEABERRY брэндтэй танилцлаа

Дэлхийн алдарт Forbes сэтгүүлийн аргачлалд тулгуурлаж, мэдээллийн технологийн эрин зуун, залуу үе хүчтэй түрэн гарч ирж байгаа энэ үед Forbes Mongolia сэтгүүл 30-40 хүртэлх насны 40 залууг тодруулж, олонд алдаршуулан таниулах, нийгэмд хийж бүтээх эерэг өрсөлдөөнийг бий болгож алдаршуулдаг.

Тухайн жилдээ шалгарсан соёл урлаг, бизнес, шинжлэх ухаан, эрүүл мэнд, сэтгүүл зүй, уул уурхай, боловсрол гээд салбар бүрийн шилдэг залуус бие биенийхээ үйл ажиллагааг дэмжин, туршлагаасаа солилцох ажлыг сар бүр зохион байгуулдаг.

Энэ удаа шилдэг залуу удирдагчид Монголын нэрийг дэлхийн тавцанд гаргаж, эх орныхоо хөрсөнд ургасан чацарганаар эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Сибери фарм продактс” компанийн SEABERRY брэндтэй танилцлаа.

Бүтээгдэхүүний талаар санал бодлоо хуваалцан, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцсан залуус хэрэглэж үзээд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Энэ удаагийн уулзалтад 30 гаруй залуус оролцсон бөгөөд үндэсний компанийн бүтээгдэхүүнээ цаашид тогтмол хэрэглэж байхыг уриалсан юм. Энэ өдөр тэдгээр залуус “Үргээлэг-2” киног үзэж сонирхсон.

Тус киноны продьюсер Ж. Баясгалан шилдэг залуусын нэг юм. Цаашид ч энэ мэт арга хэмжээг байнга зохион байгуулж, бие биенийхээ бизнесийг дэмжих ажлаа үргэлүүлэхээ тэд амлав.