m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 01:41
532
"Барс-2" худалдааны төвийн хашаанд тэсрэх бөмбөг тавьсан байжээ

Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэс, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн ажилласан байна.

“Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ

Тодруулбал, тус дүүргийн  20 дугаар хороонд байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олджээ. Албаны шуурхай ажилчид, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуулах, устгалын бүлэг очиж тэсрэх бөмбөгийг аюулгүй болгосон байна. Анхан шатны мэдээллээр тус тэсрэх бөмбөгийг бөмбөгдөгч онгоцоор сургуулилалт хийхэд ашигладаг гэлээ.