m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 01:46
119
Сураггүй байсан иргэдийн цогцсыг олжээ

Дорнод аймгийн Халхгол сумын  “Буйр” нууранд иргэд загасчилж яваад дөрвөн хүн  амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тэдгээр иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж, хоёр нь амиа алдсан, хоёр нь мөсөн дээр байна гэх мэдээллийн дагуу Онцгой байдлын ажилтнууд газар дээр нь ажиллажээ. 

Хэргийг аймгийн цагдаагийн газрынхан үргэлжлүүлэн шалгаж байна. 

Тус ажиллагаанд Хилийн 0306 дугаар ангийн албан хаагчид хамтран ажиллаж, иргэдийн цогцсыг эрэг дээр гаргасан байна. Осолдож нас барсан залуус  26-42 настай бөгөөд ашиглаж байсан завийг осолдсон газраас холгүй байхыг олжээ. Хэргийг аймгийн цагдаагийн газрынхан үргэлжлүүлэн шалгаж байна.