m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 01:51
174
Малын халдварт өвчин гарсаар байна

Мал, амьтны гоц халдварт өвчний талаар мэдээг ОБЕГ-аас ирүүллээ.

 

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хуц-Уул”, Эрдэнэ-Уул багийн “Хуцын шороо” гэдэг газар малчин О, О, Д нарын суурьт 15 хонинд 2016.04.03-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.05-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Үнэгт багийн “Нурамт” гэдэг газар малчин Х-гийн 12 хонь 2016.03.19-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 435 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Улаанхудаг” гэдэг газар иргэн С-ийн 3 хонь 2016.04.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогт багийн “Шорвог дух” гэдэг газар малчин Б-гийн 13 хонь 2016.04.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Баянхайлааст” гэдэг газар малчин Г-гийн 9 хонь 2016.04.15-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Баян, Дөхөм багийн “Цахиуртай”, “Бударган-Ус”, “Эхнэ-Ус”, “Дэрсэн худаг”, “Төгрөг” гэдэг газруудад малчин Д, Б, Б, Б, Б нарын нийт 87 хонь 2016.04.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж аймгийн МЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.18-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн товог” гэдэг газар малчин У-гийн 131 хонь, 33 хурганд 2016.03.20-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгал хийж, дээж авч УМЭАЦмТЛ-д шинжлүүлэхэд 2016.03.24-ний өдрийн 431 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Нүхэн” гэдэг газар малчин Э-гийн 30 хонь, 1 хурганд 2016.04.05-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.06-ны өдрийн 51 дүгээр хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Борын хоолой” гэдэг газар малчин Э-гийн 4 хурганд 2016.04.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.04.21-ний өдрийн 653 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Мянгай”-д багийн малчин Я-гийн 1 үхэр 2016.04.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Завхан сумын Айраг нуур багийн “Халзан сухайт” гэдэг газар малчин М-ийн 1 тэмээ 2016.04.01-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу”өвчин болох нь ;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн “Налуу” гэдэг газар малчин Б-гийн хонин сүрэглүү 1 үнэг дайрсныг 2016.04.21-ний өдөр устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу”өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Уранхайрхан багийн “Нурамт” гэдэг газар малчин О-гийн 5 үхэр 2016.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу”өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн “Сүүл-Улаан” гэдэг газар малчин П-гийн 1 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд“Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн “Бага нарийн” гэдэг газар малчин Н, Ц нарын 3 үхэр 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд“Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн “Бадар тогт” гэдэг газар малчин О-гийн 1 үхэр 2016.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд“Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Баян-Уул багийн “Хэцүү-Өвөр” гэдэг газар 1 үнэг 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн Ар тээлийн “Хайсын булаг” гэдэг газар малчин Б-гийн 1 ямаа 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчлснийг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Цагаан толгой” гэдэг газар малчин Ж-гийн 1 үхэр 2016.04.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд“Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжины багийн “Өртөмтийн урд салаа” гэдэг газар малчин Б-гийн 1 нохой 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн  “Зүүн сөртийн мухар” гэдэг газар малчин Г-гийн 1 хонь, 2 ямаа 2016.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устгаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Мөрөн  сумын Жилчиг багийн “Жилчиг булаг” гэдэг газар малчин Б-гийн 2 нохой дорго зууж ирсэн, 2016.04.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, УМЭАЦТЛ-т шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.