m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 05:05
98
Нийслэлд гал түймрийн хоёр дуудлагатай байжээ

Нийслэлд өчигдөр гал түймрийн хоёр, зөрчлийн гурав, орон нутагт гал түймрийн гурав, мэдээлийн хоёр дуудлагатай байжээ.

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд 4 гэр, эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 14:54 цагт 15:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин захын баруун талд иргэн М-ийн чингэлэг дотор эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 16:27 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 18:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 19:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт багт гэр, зуны амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.04.28-ны өдрийн 17:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраажээ.