m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 05:10
159
"Батзүү" үйлдвэрийн дүрэмт хувцсыг хуурамчаар хийжээ

“Батзүү” ХХК-ийн шошготой сурагчийн дүрэмт хувцсыг БНХАУ-ын Эрээн хотод найман юанаар худалдаж байсан зөрчлийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зогсоожээ.

ШӨХТГ-ын байцаагчид Чойр, Сайншанд, Эрээнд хяналт, шалгалт хийх үеэр дээрх зөрчлийг илрүүлжээ. “Батзүү” ХХК-д үйлдвэрлэв гэсэн шошго бүхий дүрэмт хувцсыг борлуулж байсан тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцсон байна.

Сурагчийн дүрэмт хувцсыг БНХАУ-ын Эрээн хотод найман юанаар худалдаж байсан байна

Хяналт, шалгалтын ажлын явцад БНХАУ-ын Эрээн хотод Монголчуудад зориулсан самбар байрлуулахаар болжээ. Авсан бүтээгдэхүүний чанар, тоо зөрөх зэргээс эхлээд худалдаа эрхлэгчид хохирох тохиолдол их гардаг тул ШӨХТГ, БНХАУ-ын төрийн холбогдох байгууллагатай хамтран дээрх зөрчлийг арилгах тал дээр хамтран ажиллахаар болсон байна.